Номаранг монголд бохир мөнгө угаасан нь нотлогджээ

Тус улсын шүүхээс Номаранг компанийн захирал хатагтай Ли-д зургаан жилийн хорих ял оноогоод байгаа юм. Солонгосын алдартай брэнд болох LG, Daewoo компаниуд энэ хэрэгт холбоотой болохыг тус улсын шүүх хяиалтынхан илрүүлж эхлээд байна. Номаранг, LG, Daewoo гэсэн гурвалсан сүлжээ бүхий энэхүү луйврын ажиллагаа нь Монголын банк санхүүгийн салбар, эдийн засгийн бодлогыг тогтворгүй байдалд оруулах зорилготой байж болзошгүй аж. Гурвалсан луйврын ажиллагаа мафийн зохион байгуулалтад орж, Монголын зарим компани, хувь хүн, бизнесмэнүүдэд маш өндөр хүүтэй зээл олгон, үүндээ гадаадад гарц хайхыг гол зорилгоо болгодог манай хэд хэдэн банкны баталгааг хууль бусаар ашигласан нь тогтоогджээ.

Солонгосчуудын цүнх цүнхээр нь оруулж ирж тараасан мөнгийг харин манай Сайн эрс буцааж төлөлгүй будлиантуулж орхисон гэх. Монголд хууль бусаар мөнгө угаах гэсэн солонгосчуудын сонирхол ийнхүү мэхт мэхэндээ гэгчээр мухардаад байгаа юм. Монголд мөнгө орж ирсэн нь сайн хэрэг. Энэ мөнгөөр хөлжиж компани байгуулж, улсйнхаа эдийн засагт нэмэр болсон овсгоотой хүн цөөнгүй. Харин төлөөсөнд нь баталгаа гаргасан хэдэн банкаа хямруулчихалгүй авч үлдэж чадах, эсэхийг манай хууль хяналтынхан шийднэ. Солонгосчууд зарга авахын тулд авлигад зориулан дахиад л мөнгө зөөж байгаа гэсэн мэдээ байна.

Хүмүүсийн амьдрал сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button