Араасаа дагуултай-Алтайнхан

Тэр үед уулсын сүрлэг Говь-алтайнхан бөхийн залгамж халаагаар тийм ч сайнгүй байлаа. Нээлтийн 32 бөхийн барилдаанд Даваанямын Лхагвадорж түрүүлэн, Намсрайн Баярмагнай үзүүрлэж байж билээ. Одоо хоёул улсын начин цол хүртжээ. Говь-алтайн Хантайшир дэвжээний дараагаар архангайн Бөхбилэгт, ӨвөрхангайнХүчтэн, Булганы Булганхангай, Увсын Увс нуур зэрэг олон бөхийн дэвжээ байгуулагдсан нь саяхан. Тэгвэл саяхан билэгт сайн өдөр Алтайн бөх сан байгуулснаа зарлав. Гадны бөхчүүдийг гадуурхдаг Говь-Алтайнхан Алтайн бөх сангийнхаа нээлтээр 64 бөх барилдуулахад зүүн барууныг у/н Ду.Батбаяр, Н.Баярмагнай нар магнайлав. Даваа бүрийн завсарлагаар үндэсний дуу бүжгийн улсын чуулгын дуучин Бигэр сумын Ганзориг, оюутан Хүрэлбаатар, а/з Багахүү нарын авъяастнууд ая дууны мэнд хүргэв. Барилдааны эхэнд Та хаанахын хүн бэ хэмээн уулзсан дунд насны бор хүн Намайг самбын жижиг Хүрлээ гэдэг. Манай гэр бүлийнхэн эхнэрээс бусад иь барилддаг. Гэхдээ самбоор шүү.

Хоёр хүү Элдэв-Очир, Эрдэнэ-Очир хоёрыгоо нутгийнхаа бөхөд барилдуулахаар дагуулаад ирлээ хэмээн хуучлав. Нээрээ л, тэдний хоёр хүү, хоёр охин нь ОУ-ын тэмцээн, улсын аваргаас цөөнгүй медаль хүртсэн тамирчин гэр бүл юм. Бигэр сумын з/б Алтаншагай солгой хавираагаа даацтай болговол яг л Чойжоо арслан, Чулуун начин гэмээр. Энэ барилдаанд у/н 2, а/а 7, а/з 4, а/н 9 байгаа нь Алтайн бөхчүүдийн залгамж халаа бөхийн ертөнцөд хүч түрэн орж ирж буйг харуулж байна. Чандманий з/б Б.Найрамдал а/а Үржинбаатартай ана мана үзсээр давна лээ. С/з Дамдин а/а Тогтохбаярыг а/н Дагвадорж а/а О.Цэрэндавааг, а/н Амарсанаа а/а Бат-Эрдэнэ (тунасан)-ийг давсан гэхээр арслангуудаа айлгадаг залуус төрж буйн баримт. А/а Гантулга 4-ийн оноолтод солгой ташаагаар хүчлэн дайрсан а/а Соронзонболдыг дагуулж тонгорсон, у/н Батбаярын баруун, зүүн хавираа, Амарсанаагийн шийдэмгий барилдаан, у/н Баярмагнайн тахимдах. А/а Ганбаатарын чац бяраар илүүрхэх нутаг нэгтнүүдийн бахархал болж байлаа. Алтайн бөх сангийн анхны барилдааныг Алтай сумын нутгийн зөвлөл зохион байгуулжээ. Цаашид сумдын нутгийн зөвлөл хариуцан cap бүр сум, орноо сурталчлан энэ барилдааныг явуулах аж. Ийнхүү Алтайнхны бас нэг шинэ ажлын гараа өөдрөг, өнгөтэй эхэллээ. Алтайн бөх сангийн удирдах зөвлөлийн дарга, хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин,

Автобус-1″ ХК-ны захирал Ш.Дашцэрэн

-Монгол бөхийн дэвжээнээ ид барилдаж буй Говь-Алтай аймгийн харъяат бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, амжилт гаргахад нь түлхэц өгнө. Аймгийнхаа 18 суманд монгол бөх хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, залгамж үеийн бөхчүүдийг тодруулж бэлтгэнэ. Бөхчүүдийнхээ амжилтыг алдаршуулан сурталчилна. Иймийн тулд бөхчүүдийнхөө бие даасан барилдааныг тогтмол явуулахын зэрэгцээ улсын наадам, цагаан сарын өмнө бэлтгэлд гаргаж хэвшинэ. Бөхчүүдөө онцгой тохиолдолд шагнаж урамшуулан, ивээж тэтгэх болно гэж үгүүлсэн билээ. Барилдааны дүйзийг гурвын даваанаас үзэж сонирхоно уу.

Ш.Амар

Гурвын даваа

1.Ду.Батбаяр у/н Б.Найрамдал з/б

2.Н.Баярмагнай у/н В.Туяазаяа а/н

З.Ш.Тогтохбаяр а/а Х.Дамдин з/б

4.Н.Ганбаатар а/а Ш.Балжинням з/б

5.Б.Соронзонболд а/а Б.Дашдаваа а/н

6.Л.Гантулга а/а С.Багахүү а/з

7.О.Цэрэндаваа а/а Ч.Дагвадорж а/н

8.Ж.Бат-Эрдэнэ а/а П.Амарсанаа а/н

Дөрвийн даваа

1.Ду.Батбаяр у/н Х.Дамдин з/б

2.Н.Баярмагнай у/н Ч.Дагвадорж а/н

З.Н.Ганбаатар а/а П.Амарсанаа а/н

4.Б.Соронзонболд а/а Л.Гантулга а/а

Тавын даваа

1.Ду.Батбаяр у/н Н.Баярмагнай у/н

2.Н.Ганбаатар а/а Л.Гантулга а/а

Зургаагийн даваа

1.Ду.Батбаяр Н.Ганбаатар

(түрүүлсэн) (үзүүрлэсэн)

Бөх сонин 2007.03

С.Шижирбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button