Гавьяат дасгалжуулагчийн цайллага

Тэнд цугларсан 400 гаруй зочдыг хайнгуут хальт ажиглавал бөхийн чуулга уулзалт болж байна уу гэж эндүүрмээр. Энэ ч аргагүй. XX зууны манлай аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон өөртэй нь зүлэг ногоон дэвжээнд бяр, хүч сорьж явсан Хоёр мөнх аварга, арслан, заан, харцага, начингууд дийлэнх байснаас тэр. Соёлын гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Батбаярын цовоо цолгиун өвөрмөц дуу хоолой цангинан хөтлөгчийн ур чадварыг үзүүлж байлаа. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн, гадаад хэргийн сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зэрэг төрийн түшээд үг хэлж бэлэг бдурсгалаа гардуулсны ард ХААИС, МҮБХ, Төв аймаг Баян-Өнжүүл сумын ИТХТ, Засаг даргын тамгын газар, МҮОХ, БТСУХ гээд дурсгал гардуулж зайгүй үг хэлэгсэд чөлөөгүй хөвөрч байлаа. Хоёр Мөнх аварга үг хэлж Баянаа нь Манай Сосорбарамыг гавъяат дасгалжуулагчийн зэрэгцээ гавъяат эр хүн гэж цолловол үнэнд нийцнэ гэж дүгнэхэд найрчид алга ташин, Ардын жүжигчин А.Долгор Эр хүн дуугаар ая өргөсөн юм.

Цайллагын явцыг цагаахан гоочсоноос гавъяат дасгалжуулагч, у/а Сосорбарамын амьдрал онцлогоос өнөөгийн залуус, хойч үед үлдээх нэн чухал санагдлаа. Хувь хүний тухайд дээрх үнэлэлтээс илүүг хэлэх боломжгүй. 1958 оны намар Төв аймгийн 10 жилийн сургууль амжилттай төгсөхдөө жүжигчний авъяас яггүй илэрсэн горзгор цагаан хүү СТО-ны нээлтэд нийслэл хот, аймаг бүрээс шалгарсан бөхчүүдтэй тойргоор хүч үзэв. Нэг сургуулийн дотносон найзалж эхэлсэн Чойжилсүрэн заанаас бусад цолтнууд түүнийг муу нүд-ээр тоож харсангүй. Гэвч арваад барилдааны дараа энэ хүү чинь нүдээр олзолж, голж боломгүй сүрхий эр байх нээ гэлцэн зэнцийлж байсан гэдэг. Бөхийн хорхойтнууд 10-р анги төгссөн жилээ томчуултай ана мана байгаа хонгор толгойтой банди хойтонгоос бол дийлдэхгүй нээ хэмээн үнэлж байв. Бөхийн орон монголын үе үеийн хорхойтнууд хэн ямар зиндааны бөх болохыг анддаггүй хойно доо. Найман сарын ард буюу МЗОАФ-ийн 37 бөхийн барилдаанд 32 давж улсын заан цолны болзол хангаж, ХААДС улсын 2 заантай их, дээд сургуулиуд дотор бөхөөр гайхуулах болов.

1959 оны Улаан-Од сонины мэдээ Аварга Д.Дамдин 23 барилдаж 23 даваатай з/б Л.Сосорбарам 26 барилдаж 24 даваатай хошуучилж явна гэж нийтэлжээ. Улсын арслан, дэд профессор, гавъяаст дасгалжуулагч маань энэ тухайгаа Тойргийн барилдаан яг одоогийнх шиг боловсронгуй болоогүй байсан юм. Бид хоёр таараагүй гэж хоорондоо тохирсон бол барилдахыг хориглодоггүйгоос би нэг өдөр 17 барилдаж 17 давж байсан гэв. Хурц түргэн, удаж төддөггүй барилддагаас өөрийгөө, бас өрөөлийг махалж ядраадаггүй цөөн бөхийн нэг. Бусдыг оносон үгээр цаг хугацаа, донжийг олж цаашлуулахдаа ухаантайд санаа өгдгийг мэдэх хүн болон бий.

-Та 1958 оны улсын аваргад 5-р байр эзэлж тэр цагт оюутанд бүү хэл олон айлд үзэгддэггүй ширээний цагаар шагнуулж, түүнээс хойш цаг овоо баримталдаг болсон гэлцдэг?

-Юу гэнэ ээ, насаараа, оюутны 5 жилээс гадна тавь шахам жил багшлахдаа нэг минутын хичээл таслах байтугай хожимдож үзээгүйг жил жилийн цагийн бүртгэл шүүрдэж үзээрэй хөө гэж хэлсэн гарцаагүй үнэн билээ За гэвэл ёогүй эрийн нэг бол Сосорбарам арслан даа. Хүнийг нөхөрлөсөн нөхрөөр нь шинж гэдэг. Тэгвэл түүний дотно нөхөд олны талархал хүлээсэн хүмүүс голдуу. Ганцыг дурьдахад у/а Чойжилсүрэн, Эрдэнэ-Очир, Хайдав, заан Пүрэв гээд зөндөө. Тэрээр хэнтэй ч ам муруйж үзээгүй далан насны босго алхжээ. Ёстой л ууртайг номхруулж, ухаантыг сэнхрүүлж чаддаг гоц чадавхитан. ХАА-н сургуулиас мөн ч олон цолтнууд төрж гарсан даа. У/а Хайдав, у/з Д.Амгаа, Д.Мягмар, З.Дүвчин, харцага О.Бахыт начин, Д.Гомбосүрэн, Ж.Чулуун гээд нэрлэвэл олоон олон. Аймаг, сумын цолтой, бас чөлөөт самбо, жүдогийн зэрэгтэй тамирчид мянгын талаас хол давсан тооцоо гавъяат дасгалжуулагчид бий. Начин цолоо 4 удаа баталсан дүүгүүр Гомбосүрэн начин цолонд хүрэхийн өмнө 3 удаа 4 давж дархан аварга Ж.Мөнхбат у/а Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир нарт унажээ.

Танил нь Чамайг начин болно гэж итгээд радио чагнаж байхад тавын давааг тун ч давахгүй юм даа гэж асуух, анхааруулахыг зэрэгцүүлэхэд Гурван өөр бяр, мэхтэй Төвийн гурван барын амнаас арай ядан мултарлаа. Өнөө жил харж бай гэж захиад амласандаа хүрснийг бөх сонирхогчид мэднэ. Гомбосүрэн начин нэг удаа Сосорбарам багшийн хөдлөх, хөдөлгөөн, хошигнолын үг болгоноос жишээ авмаар сайхан хүн дээ гэж хэлж байсаан Ер нь сүүлийн үед төр засгийн шагнал эзнээ олж буйн бас нэг баримт бол ХААИС-ийн багш Л.Сосорбарамд гавъяат дасгалжуулагч цол шагнасан явдал гэж ярилцаж байна. Аавдаа, ахдаа, дүүдээ, багшдаа, найздаа дасгалжуулагчдаа баяр хүргэсэн хүмүүсийн хөл тэднийхээс тасрахгүй байгаа явдал үүнийг улам бататгана. Гавъяатын тухай

Солгой хонгоддог, өргөдөг

Сод мэхтэй Co арслан

Тойргийн барилдаанд чангардаг

Тооцоо нь толгойдоо нуугддаг

Мянга мянган шавийн багш

Мяндас торгон зодогтой дасгалжуулагч гэсэн мөр өөрийн мэдэлгүй буух ажээ.

Бөх сонин 2007.03

Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button