БХ-ийг яриулаач ээ, продюсер аа

ВХ бол Стар студийн хамгийн мундаг эрэлттэй байгаа бүтээгдэхүүн бөгөөд тус студийн захирал Баттөр түүний бараг бүх дууны аяыг зохиож, аранжировкийг нь хийж гаргаж ирсэн. Гэтэл сүүлийн үед Мандах гэдэг сумтай эмэгтэй өөрийгөө ВХ гэж нэрийдэн хаа сайгүй сурталчилж явах болов. ХИТ шууд нэвтрүүлгийн хойморт алцайж суучихаад Би ингэж хувцасласан юм. Энэ надгүйгээр хэн ч биш гэсэн маягтай юм яриад суусан нь үзэгчдийн дургүйг хүргэж сувгаа солиход хүргэлээ. ВХ анхны цомгоо гаргалаа гэсэн мэдээн дээр нэг мариалаг авгай гарчихсан Би мөнгийг нь өгсөн учраас шинэ цомог гаргасан юм хэмээн яриад байгаа нь хүмүүст огт таалагдахгүй байна.

Яс юман дээр Мандах, Гантөр хоёр нэгэн барилгын компаниас мөнгө зээлж энэ цомгийг гаргасан юм билээ. Мандах хэдийгээр түүний продюсерлэсэн гэх боловч нөхрийнхөө өмнөөс ярих, ВХ-ийн өмнөөс чалчих ямар ч шаардлага байхгуй. Энэ бол юм үзээгүй, жижиг байгаагийн шинж л дээ. ВХ од болж байгаа нь Гантөр, Мандах хоёрын ач гавьяа, бизнес мөн боловч ВХ сайн явбал өөрсдийгөө сурталчилсан, сурталчилаагүй Мандахыг ард нь байгааг хүмүүс мэдэж л таарна шүү дээ. Киви-гийн жорлонд суухыг нь Ангирмаа заагаад л, өмнө нь гарч суучихаад би би гэж өвчигнөхгүй байгаа. Quiza-гийн өмнөөс Болд CD-ийг нь барьж суучихаад би хийчихлээ гэж ярихыг хэн ч хараагүй. Оросын Виагра хамтлагийн продюсер Константин хөшигний ард байдаг боловч түүнийг хүн бүр хүндэтгэдэг. Тэгэхээр Мандах олны өмнө гарч шаль шаль хийх нь хүний дургүй хүргэхээс хэтрэхгүй.

Чансаа сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button