2008 онд Н.Багабанди Завханд, Д.Туяа Дорноговьт нэр дэвшихээр болжээ

Улс төрч хүний хувьд бүх л өндөрлөгт хүрч чадсан экс ерөнхийлөгчийн хувьд өөрийгөө ингэж мэдрүүлж байгаа нь цаана нарийн учиртай гэнэ. Түүний хувьд 2008 онд Завхан аймагт иөөрөөр хэлбэл анд найз Ш.Отгонбилэг агсны тойрогт нэрээ дэвшүүлэх, гэргий УИХ-ын гишүүн ЭМЯ-ны сайд Ц.Туяаг төрсөн нутаг руу нь цөлөх тохироог намын удирдлагуудтай хийжээ.Удирдах зөвлөл болон түүний талыг баримтлагч нөхдүүд ч үүнийг нь талархан, хүлээн авч хоёр гараа өргөөд ч хамаагүй дэмжиж суугаа гэнэ. Тийм ч болохоор Н.Багаа ерөнхийлөгч үе үе цэнхэр цэлгэцээр мэнд мэдэж алдарт титэм үгээ айлдаж суудаг болсон нь энэ гэнэ. Завханчууд ч хоёр дахь ерөнхийлөгчөө ногоон гэрлээр дэмжих нь зйлгомжтой. Магадгүй экс ерөнхийлөгч П.Очирбат геологич мөртлөө ҮХЦ-д ажиллаж байхад хөргөлтийн инженер УИХ-ын ишүүн байж болохгүй гэсэн хууль хаана байна аа. Бие нь бага ч бэлчээр ихтэй түүнийг намынхаа унасан нэр хүндийг аврах гарцаа ч гэж үзэж байгаа гэнэ лээ.

Хүмүүс сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button