Говь-Алтайд нөхрийг нь буудаж жалганд булаад хоёр хоногийн дараа эхнэрийг нь оршуулгын газарт шатаажээ

Яг үүний тод жишээ болох аймшигт хэрэг саяхан Говь-Алтай аймагт гарчээ. Энэхүү аймшигт хэрэг гардаг өдөр хохирогч Д хонь туугаад явж байхад нь аймгийн хойд талын даваан дээр түүний хуучны танил Сүрэнжав нэгэн найзтайгаа хамт очиж түүнтэй уулзжээ. Тэд мөнгө төгрөгөн дээрээс маргалдсанаар Сүрэнжав Д-г буудаж хөнөөгөөд давааны цаад талын жалганд булсан байна. Алуурчин ингээд зогссонгүй хоёр хоногийн дараа хохирогч Д-гийн эхнэр дээр очиж Танай нөхөр малаа туугаад ирж яваа чамайг хоол унд мөнгө төгрөгөө бүгдийг нь аваад өмнөөс ир гэж байна хэмээн худлаа хэлж дагуулан гарчээ. Хохирогч Д-гийн эхнэр алуурчны үгэнд итгэж хоол цай болон дөрвөн сая орчим төгрөгөө аваад алуурчныг дагаж явсан байна.

Гэтэл алуурчин Сүрэнжав хохирогч Д-гийн эхнэрийг худлаа хэлж дагуулж явсаар аймгийн төвөөс 7-8 км зайд орших Сэртэн хэмээх оршуулгын газрын орчим аваачин буудаж хөнөөгөөд мөнгийг нь аваад ойролцоох хадны ёроолд шатаасан байна. Ийхүү нэгэн гэр бүлийн голомтыг самарч өрхийг нь бүтээлгэсэн алуурчин удалгүй баригдсан гэнэ. Алуурчин Сүрэнжав хохирогч Д болон түүний эхнэрийг урьд таньдаг байсан танилууд бөгөөд хоорондоо өр зээлийн асуудалтай байсны улмаас энэхүү бузар хэрэг үйлдэгджээ. Элэг бүтэн нэгэн айлын гал голомт бузар алуурчны гарт сүйрч өнчирч үлдсэн бяцхан хүүхдүүдийнх нь нулимстай нүд эх эцгийгээ нэхэн үлдлээ.

Хүмүүс сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button