Гаалийн Баатарын клиник үхлээр хороохыг хэн хүснэ вэ?

Шувуунд нисэж яваад үхэх сайхан байдаг. Түүнтэй адил Баатар авилгал авч намаа тэжээсээр өнгөрөв. Ийм утга учиртай өрөвдөж хайрласан өнгө, дүр зурагтай захиалгат мессежүүд хэдэн сарын өмнөөс нисэлдэж байна. Энэ захиалгат мессежүүдийг хараад байхад Баатар бусдын сайн сайхны төлөө явсан Улаан загалмайн баатар ч юм шиг. Тун удахгүй түүнийг Хэлмэгдсэн хэмээн цагаатгаж нөхөн олговор олгох гэж байгаа ч юм шиг. Ийм сэтгэгдлийг төрүүлэх болов. Ийм сэтгэгдэл хэнийг тайвшруулж, хэнийг түр зогсоов вэ. Мэдээж Баатарыг шүү дээ. Гаалийн Баатарт Та удахгүй шоронгоос гарна. Тийм учир нийгмийн сэтгэлзүйг бэлдээдэхье гэж хэлсэн байгаа юм. Тэр хэлсэн хүн нь мэдээж Ч.Улаан тэргүүтэй хүмүүс. Гаалийн Баатар үүнд гүн бат итгэж өөрийгөө аврах хүмүүсийг торны цаанаас ширтсээр. Шүүх хурлууд дараалан болж Баатар онхолдсоор. Хэнтэй ч битгий дуугар. Дуугарвал өнөөх аврагч үргэнэ гэсэн шивнээ чихэнд нь сонсогдсоор.

Гэвч мань эр тэсвэр алдан дуугарч эхэлсэнд аврах ангийнхан дургүйцэж түүнийг харанхуй ангалд үүрд хаяж орхино гэж айлгажээ. Баатар яах эсэхээ хөзрөөр мэргэлээд ийм шийдэлд хүрсэн байна. Тэр нь юу вэ гэвэл айлгах. Гэвч нөгөө аврах анги айхын оронд Баатар-ыг клиник үхэлд ч хүргэж болзошгүй болжээ. Уг нь өвчний оношоор өөрийг нь суллана гэсэн горьдлого Баатарт байсан юм. Одоо тэрбээр нөгөөдүүлээсээ буюу аврах ангийнхнаасаа айж эхэлжээ. Тэд нарыгаа өөрийг нь эмнэлгийн аргаар хөнөөж магадгүй хэмээн болгоомжлох болов. Айсан хүнд аргал хөдлөнө гэгчээр түүнийг тойрон өөрийг нь хорлох гэсэн хүмүүс байгаа мэт сэтгэх болсон аж. Баатар одоо хэнд ч хэрэггүй шоронгийн өвгөн болсон учир дуугүй байлгах сонирхол улс төрчдөд даанч их бий.

81-р суваг сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button