Солонгосчууд караоке нэрээр монгол охидыг 50 мянгаар биеийг нь үнэлүүлдэг

Хичнээн илчлээд ч энэхүү нууц янхны газар хаагдана гэж гонжийнжоо гэсэн. Учир нь үүр цайтал ажилладаг Коллектив баарны нэгэн адил ард нь томчууд сахин хамгаалж, өөгшүүлж байдаг болохоор тэр. УБ Палас-ын хойхон байдаг Хан зочид буудал гэж зартай янхандалтын үүр уурхай байдаг гэнэ. Таван Богд группийн харьяа Хан Палас зочид буудлын хажуу талд Japan нэртэй караоке байдаг. Гадаадынхан болон голигор монголчуудад үйлчилдэг энэхүү караоке Таван Богд-ын харьяа юу гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Үнэхээр тийм бол Ховдын торгууд Баатарсайхан их муухай зүйлээс мөнгө босгодог болж таарах нь. Энэхүү нууц янхны газруудын цуваа хорооллын эцсийн Асе зочид буудлын Sky караоке, Хадгаламжийн банк-ны 14.2 тэрбумын хэрэгт унаад байгаа Ц.Чимэдцэрэнгийн эзэмшдэг гэх Хамилтон төв, мөн Дөлгөөн нуур цогцолбор зэрэг дархлагдсан газруудаар үргэлжилдэг. Монголд янхандалт хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн байна хэмээн дүгнэж болохоор болжээ. Янхны газар, Эмсийн хүрээлэн гэсэн хаяг хаана ч байхгүй боловч саун массаж, караоке, стриптиз баар хэмээх нэрийн охид бүсгүйчүүд биеэ үнэлж, тэднийг зардаг бизнесийн бүлэглэл хүртэл бий болоод амжжээ.

Тэдгээр бизнесийн бүлэглэл дотор солонгосчуудын эрхэлдэг караоке нэртэй янхны газар Улаанбаатар хотод газар аваад байгаа аж. Секс тур нь ашиг орлого их олдог салбарт тооцогддог. Эдгээр газруудаар гадаадынхан болон мөнгө нь хахаж ядсан шинэ цагийн цээж баячууд ихэвчлэн үйлчлүүлдэг тул уул овоо шиг ашиг олдог, түүгээрээ хүчний байгууллагуудын амыг барьдаг гэхэд эргэлзэх юм алга. Амаа хэдэн цаасаар үдүүлсэн хүчний байгууллага нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг болохоор янхандалтын сэргэн мандалт үргэлжлэхгүй ч гээд яахав. Нөгөө талаар байршил хаягийг нь мэдэхгүйдээ, тэнд чухам юу болдгийг гадарладаггүй ч байж мэдэх юм. Энэхүү мэдээллийг солонгосчуудтай холбоотой ажилладаг хэд хэдэн хүнээс нэгтгэн авлаа. Хаяг байршлыг нь шууд заахаар садар самуунтай тэмцэх хуулийн заалтыг зөрчихгүй байх хэмээн найдна. Энэхүү мэдээллийг нийтэлж байгаа зорилго нь мэддэг, чаддаг газар, хүмүүст нь хов хүргэж байгаа болохоос дэмжин сурталчлах санаа огт агуулаагүй болно.

Караоке нэртэй монгол охидын биеийг үнэлүүлдэг томоохон газрын нэг нь Dream караоке гэнэ. Энэ янхны газарт доод тал нь 30 орчим цэцэг цэврүү шиг монгол охид биеэ үнэлж байдаг аж. Улаанбаатар хотын банкны дэргэдэх энэхүү караокений эзнийг олох нь бухал дотроос зүү хайхтай адил гэж байгаа. Энд гадныхан ихэвчлэн ордог ба манай нөлөө бүхий томчууд үе үе зочилж караокеддог гэсэн. Хар сарнай хамтлагийн нэрийн хуудас болсон Морьтхангай группийн харьяа Этүгэн хэмээх төв Төмөр замын буудлын чанх хойно оршдог. Монгол эзэнтэй энэхүү төвийн доор Queen гэсэн нэртэй нууцхан хаалга байдаг. Караоке нэртэй энэхүү бичил янхны газарт монгол охид эрээ цээрээгүй биеэ үнэлж байдаг гэсэн. Харамсалтай байгаа биз. 10-р хороололд солонгос эзэнтэй Кореана хэмээх зочид буудал байх. Тус зочид буудлын доод давхарт караоке нэрээр халхалсан муу муухай бүхний үүр уурхайд монгол охид бэлчиж байдаг гэнэ. Ихэвчлэн солонгосчуудад үйлчилдэг тул монголчууд тэр бүр мэддэггүй бололтой. Энхболд захиралтай Чоно группийн харьяа White house зочид буудлын доод хонгилд One караоке хэмээх эмсийн хүрээлэн байдаг тухай хэвлэлээр нэг бус удаа бичиж байсан. Хичнээн илчлээд ч энэхүү нууц янхны газар хаагдана гэж гонжийнжоо гэсэн. Учир нь үүр цайтал ажилладаг Коллектив баарны нэгэн адил ард нь томчууд сахин хамгаалж, өөгшүүлж байдаг болохоор тэр.

УБ Палас-ын хойхон байдаг Хан зочид буудал гэж зартай янхандалтын үүр уурхай байдаг гэнэ. Таван Богд группийн харьяа Хан Палас зочид буудлын хажуу талд Japan нэртэй караоке байдаг. Гадаадынхан болон голигор монголчуудад үйлчилдэг энэхүү караоке Таван Богд-ын харьяа юу гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Үнэхээр тийм бол Ховдын торгууд Баатарсайхан их муухай зүйлээс мөнгө босгодог болж таарах нь. Энэхүү нууц янхны газруудын цуваа хорооллын эцсийн Асе зочид буудлын Sky караоке, Хадгаламжийн банк-ны 14.2 тэрбумын хэрэгт унаад байгаа Ц.Чимэдцэрэнгийн эзэмшдэг гэх Хамилтон төв, мөн Дөлгөөн нуур цогцолбор зэрэг дархлагдсан газруудаар үргэлжилдэг. Сурч мэдэх оргилуун үедээ яваа оюутан насны голдуу охид энэхүү газруудад ажиллаж нэг удаагийн явалтаар 50.000 төгрөгөөр биеэ үнэлдэг байна. Энэ мэт янхны газруудын талаар бичээд байвал Итгэлтийн хэлдгээр далай л гэсэн үг. Эдгээр газруудыг мэддэг, чаддаг газрууд нь анхааралдаа авч цэгцлэх шаардлагатай болжээ. Бидний ирээдүй караоке нэрээр халхавчлагдсан янхны газруудаар толботон гутаагдах учиргүй сэн.

Чансаа сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button