Академийн захирал Ц.Амгаланбаяр гэгээн цагаан өдөр гурван цагдаа зодож номхруулав

Хойно сургууль төгссөн, чанга гартай гэгддэг тэрээр энэ сарын 2007 оны 3 сарын 2-ний баасан гаригт хуучнаар Варьетегийн орчимд гурван цагдаа зодож олны чихийг дэлдийлгээд авчээ. Хурандаа Ц.Амгаланбаяр Варьете төвийн гаднаас такси барих гээд зогсож байтал холгүйхэн баарнаас гурван цагдаа, нэг энгийн хувцастай хүний хамтаар согтуу гарахыг хараад явж очжээ. Дүрэмт хувцастайгаа архи уусан байхыг нь хараад түүний аллерги хөдөлсөн бололтой. Очингуутаа маргаад зогсохыг нь таксины жолооч машин дотроосоо харж суусан аж. Нөгөө хэд нь хэдэрлээд байгаа бололтой, инээлдэхэд үнэмлэхээ гаргаж үзүүлсэн Ц.Амгаланбаяр юу юуны туханд хүрэлгүй нэгнийх нь энгэрийг ухан үнэмлэхийг нь авах гэж оролджээ.

Гэтэл нөгөөх нь гар луу нь хэдэнтээ цохисон нь түүний дүрсхийлгэсэн бололтой. Хоёрыг нь газар дээр нь нам цохиж унагаад нэгийг нь тонгороод шидчихсэн гэнэ. Бүр нэгийг нь дүүгүүрдсэн тухай ч жолооч ярьсан. Ингээд гурвуулангийнх нь үнэмлэхийг авангуутаа машинд суулган Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү шуудхан давхисан гэнэ. Энгийн хувцастай гэмгүй нэгэн нь мөн цагдаа байсан бөгөөд аз болоход ганцаар үлдэж хоцорчээ. Тэрээр мөн такси барин араас нь дагасаар Төмөр замын цагдаагийн хэлтэс орсон гэнэ. Ц.Амгаланбаяр очингуутаа дэд даргынх нь өрөөнд оруулаад Хэв журам дуудсанд төд удалгүй ирэн сахилгагүй цагдаа нарыг авч явжээ. Үлдсэн энгийн хувцастай цагдаа нь Тэр гурвын хоёр нь оройн суудлаар явах ажилтай байсан хэмээжээ. Ц.Амгаланбаярын энэхүү үйлдлийг харсан хүмүүс Больж хэмээн ихэд балиашигласан гэнэ.

Чансаа сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button