ДОХ-ын 29 дэх тохиолдлын эзэн сайн дураараа шинжилгээ өгчээ

Харин тус албаны их эмч Ч. Байгалмаагаас энэ талаар тодруулав.

-ДОХ-ын 29 дэх тохиолдол илэрсэн нь батлагдсан уу. Өмнөх тохиолдлуудтай холбоотой юу?

-Тийм ээ. ДОХ-ын 29 дэх тохиолдол илэрсэн. Энэ тухай өнгөрсөн мягмар гарагт ЭМЯ-нд албан ёсоор мэдэгдсэн. Өмнөх тохиолдлуудтай холбоогүй. Сайн дурын шинжилгээ өгөгсдөөс илэрсэн.

-Өмнөх тохиолдлуудын хавьтагчдыг илрүүлэх ажил хэр ахицтай байгаа вэ?

-Тандалт судалгааны ажил байнга хийгддэг шүү дээ гэв. 29 дэх тохиолдлын талаархи бусад мэдээллийг эмч нар өгөхөөс цааргалж байлаа.

Монголын мэдээ сонин 2007.03.24

Г.Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button