Дуулиан 2020 тэмцээний талаар танилцууллаа

Дуулиан 2020 заалны хөл бөмбөгийн анхдугаар тэмцээнд 182 багийн 2000 гаруй тамирчид оролцсон. Энэ сарын 28-нд оюутан, ахлах, дунд, бага насны ангиллын шигшээ тоглолт Спортын төв ордонд болох юм. Энэхүү тэмцээнийг ХАС банк, Мобиком корпораци зэрэг томоохон пүүс компаниуд ивээн тэтгэсэн бөгөөд түрүүлсэн баг 1,7 сая төгрөг авна.

Цаашдаа тэмцээнийг жил бүр зохион байгуулах, заалны хөл бөмбөгийн шигшээ

багтай болох, олон улсын жишигт нийцсэн талбай цогцолбор байгуулах, гадаад улс орнуудад хөл бөмбөгийн авьяастай хүүхэд залуусыг сургах талаар хөөцөлдөж байгаа талаар ярилаа.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө чамгүй зүйл амжуулж, хэрэгжүүлж байгааг сайшаан дэмжээд төлөвлөж байгаа ажлуудаа амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ.

Мөн монгол хүний бие бялдрын онцлогт илүү нийцсэн заалны хөл бөмбөгийг хөгжүүлэх, цаашлаад тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой. Иймд аль болох өргөн олныг хамруулсан үйл ажиллагаа явуулах, үүний тулд шагналын санг нэмэгдүүлэх зөв арга хэлбэр олохыг зөвлөв.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button