Ялалтын дуу

Ёстой төртэй улсын

Зүстэй ардын цэрэг бид

Өстэй дайсны өөдөөс

Мэстэй тулж ялсан

Баатар нам дээдтэй

Бахархах Монгол оронтой

Бадрах хөгжлийн дээжтэй

Баатар эрийн цээжтэй

Настан буурлуудын өлгийгөө

Цастай өндөр уулсаа

Устай өргөн талаа

Ёстой төртэй хамгаалсан

Баатар нам дээдтэй

Бахархах Монгол эцэгтэй

Бадрах хөгжлийн дээжтэй

Баатар эрийн цээжтэй

Тустай нөхрийн ачтай

Зүстэй ардын цэрэг бид

Өстэй дайсны өөдөөс

Мэстэй тулж ялсан

Баатар нам дээдтэй

Бахархах Монгол ээжтэй

Бадрах хөгжлийн дээжтэй

Баатар эрийн цээжтэй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button