Дайчин алдрын дуу

Баатар тэмцлийн эхнээс

Бахдам ялалтыг хүртэл

Бэрх бүхнийг туулцгааж

Эрх жаргалыг авчирсан

Ардын цэргийн дайчдын

Алдар нэрийг бататгая

Хамаг ардынхаа эгнээнд

Хатан зоригоо үлдээж

Мөнх алдрыг байгуулаад

Энх тайвныг хамгаалсан

Ардын цэргийн дайчдын

Алдар нэрийг магтъя

Жанжин Сүхийн зааснаар

Жаргалыг өмгөөлөн ялсан

Хүрэх гэгээн ирээдүйн

Орох хаалгыг манасан

Ардын цэргийн дайчдын

Алдар нэрийг магтъя

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button