Халх голын баатрууд

Дайны сүүдэрт наран хиртсэн

Далай цагаан Дорнын тал руу

Дархан орноо туглан өргөж

Дайчин цэрэг тулаанд мордсон юм.

Хамаг ардын ариун дайнд

Халх голын алдарт тулаанд

Ардын арми Улаан арми

Ахан дүүсээр баатар болсон юм

Ган далиар тэнгэрээ дээвэрлээд

Галт сумаар газраа туургалж

Улайсан илд шиг Халх голын

Урсгал дундуур жагсан орсон юм.

Дахилт

Халх голын түмэн баатрууд

Халуун зүрхэнд түгэн мөнхөрч

Хувьсгалт монголын харуулд зогсох

Хувь заяаны халаанд үлдсэн юм

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button