Цэрэг танаа

Цэрэг та дайсны гараас

Цэнэгтэй буу яах гэж аваав

Цэрэг та дайны талбараас

Цэц онилж хэнийг шагайв

Утаан дундаас дөнгөж хариад

Улаан шинелиэ дөнгөж солиод

Хонгор ханиа тэврэх гаргүй

Хоосон ханцуй унжиж байхад

Цэрэг та намайг буудах гэж

Цэнэгтэй буу шагайлаа гэж үү.

Битгий бууд

Битгий бууд

Би ч хүн

Та ч хүн

Бид хүмүүс

Сүүлийн тулаанд нурсан хотын

Сүрлэн тууринд төрсөн үрдээ

Сүүлчнйн зоосоо алдсан эх

Сүү ам руу нь дусааж байхад

Цэрэг та намайг буудах гэж

Цэнэгтэй буу шагайлаа гэж үү?

Битгий бууд

Битгий бууд

Би ч хүн

Та ч хүн

Бид хүмүүс

Хоёр дайн улаан гараараа

Хорвоод тарьсан чагтан ойд

Эсийн хүүгээ алдсан эх

Элс рүу нулимс дусааж байхад

Цэрэг та түүнийг буудах гэж

Цэнэгтэй буу шагайлаа гэж үү.

Битгий бууд

Битгий бууд

Би ч хүн

Та ч хүн

Бид хүмүүс

Цэрэг та дайсны гараас

Цэнэгтэй буу яах гэж авав

Цэрэг та дайны талбараас

Цэц онилж хэнийг шагайв

Амар тайвныг тууштай сахисан

Ард түмэн тушааж байхад

Хэрэв чамайг гохоо дарвал

Хэзээ ч бид өршөөхгүй шүү

Цэрэг та наашаа шагайвал

Цэнэгтэй буу надад бий шүү

Битгий бууд

Битгий бууд

Би ч хүн

Та ч хүн

Бид хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button