Баатар Олзвой

Мөндөр шиг сумыг сөрөөд

Мөлхөөд давшсан дайсныг дарахдаа

Мохошгүй чин зоригоороо

Мөнхийн гавьяаг байгуулсан

Ай хө зэ хө

Эрэлхэг зоригт

Баатар Олзвой

Өшөөтөн дайсны яндан дуранг

Өөрийнхөө ангидаа авч ирэхдээ

Үеийн олон байлдагч нөхдийнхөө

Үлгэр жишээ нь болсон юмаа

Ай хө зэ хө

Аймшиггүй зоригт

Баатар Олзвой

Сүрлэг Алтайн хянган нуруунаас

Хайлааст манхны элсэн говьд

Харуулын цэрэг эх орноон гэхэд

Хатан зоригт Олзвой байсан

Ай хө зэ хө

Эх орон чинь

Чамайг дурсана

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button