Дархан хилийн харуул

Дархан хилийн харуулын

Торгон цэргийн дайчид бид

Даяар улсаа хамгаалахаар

Төрөлх орноо манаж байна

Өгсөн үүрэг нь гавьяатай

Авсан хүү чинь золбоотой

Ариун хилийн албаны

Соргог ангийн байлдагч бид

Амгалан байдлаа өмгөөлөхөөр

Сонор сэргэг зогсож байна

Ирсэн зорилго нь хүндтэй

Явсан хүү чинь хийморьтой

Мөнгөн хилийн шугам дахь

Эрэлхэг цогт хөвгүүд бид

Мөнхийн жаргал эдлүүлэхээр

Энхийн үйлсэд жагсаж байна

Өгсөн тушаал нь тодорхой

Өргөсөн тангараг маань илэрхий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button