Түүхт хороо

Шуугисан мөрөнд боогдоогүй

Шаагисан суманд шантраагүй

Эрэлхэг зоригт баатруудын

Өлгий дотроосоо төрүүлсэн

Түүхт ангийнхаа алдрыг

Түмэн олноороо магтъя.

Эзэрхэг дайсныг дарж

Эрх жаргалыг мандуулсан

Төр улсаа хамгаалж

Төвшин энхийг сахиулсан

Түүхт хорооныхоо алдрыг

Түмэн олноороо магтъя

Хос одонгоо гялалзуулаад

Хотол олондоо алдаршиж

Ялгуусан амжилтаараа тодорч

Яруу алдраа мөнхжүүлсэн

Түүхт хорооныхоо алдрыг

Түрлэг дуундаа магтъя.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button