Цэргийн тангараг

Энхийн тагтаа үргэн зайлбал

Энхрий орны эвийн үүдэнд

Цөцгийт нүд шиг тугаа хамгаалах

Цэргийн сэтгэл ариухан байна.

Цөцгдйт нүд шиг тугаа хамгаалах

Цэргийн сэтгэл ариухан байна

Амгалан нутгийн тэнгэр бүрхвэл

Амь шиг хайрлах нандин шороогоо

Хамаг биендээ шингээж аврах

Харуулын цэргүүд бэлхэн байна

Хамаг биендээ шингээж аврах

Харуулын цэргүүд бэлхэн байна

Талын нарыг утаа хаавал

Түмэн ардын жаргах эрхийг

Түшиж аваад нартай учраах

Тангараг өргөсөн цэргүүд байна

Түшиж аваад нартай учраах

Тангараг өргөсөн цэргүүд байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button