Дайчин цэргийн алдрыг дуульяа

Дарийн галаас дальдралгүй тулж

Дайны замыг халшралгүй туулж

Дархан ялалтыг байлдан олсон

Дайчин цэргийн алдрыг дуулъяа

Нийгэм журмын мэндэлсэн орноо

Нийтийн дайснаас хамгаалж мордоод

Тулалдааны замын эрх бүхнийг

Туулж ялсан дайчдаа дуулъяа

Түүхийн замыг тэмцлээрээ туулж

Түмний заяаг тэнхээгээрээ тулж

Түүртэлгүй дэвшиж ялан дийлсэн

Түг түмэн дайчдаа дуулъяа

Урьдын дайны онгилсон талбайд

Ухаа хамбан тариа ургуулж

Улс түмэнд энх тайвныг авчирсан

Улаан цэргийн алдрыг дуулъяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button