Ангийн туг

Дайны аюулт талбарт

Ялахын итгэлд дуудсан

Тайван энхийн орчинд

Сурахын үйлсэд уриалсан

Алдарт манай ангийн

Мөрөөдөл шингэсэн улаан туг

Ардын дайсны эсрэг

Мятаршгүй тэмцсэн улаан туг

Түнэр харанхуйн дундаас

Мандан дэлгэрч мөнхжсөн

Түүхийн ариун хуудсанд

Мөнхөд нэрээ үлдээсэн

Түг түмэн дайчдын

Зүрх нь болсон улаан туг

Тэмцэж явсан зам нь

Зурайж үлдсэн улаан туг

Гурван одон гялалзаад

Хийсэж байх нь сүртэй

Хосгүй алдраа мандуулаад

Хийсэж байх нь бахтай

Сөнөх тавилантай дайнд

Баатрууд барьсан улаан туг

Социалист нийгмийн үед

Онцчууд мандуулсан улаан туг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button