Пуужинт цэргийн дуу

Мөнгөн саран сүүн гэрэлтэй

Монгол тэнгэрийн соргог манаа

Алдар цуутай аялгуу дуутай

Ардын цэргийн ариун эгнээ

Пуужинт цэргийн жавхлант дууг

Эрэлхэг цогтой дуулцгаая

Пуужинт цэргийн жанхлант дууг

Эгшиг нийлэн түрцгээе

Алтан наран шижир туяатай

Асар тэнгэрийн соргог манаа

Ялалтын цуутай яруу алдартай

Яралзсан армийн ариун эгнээ

Пуужинт цзргийн жавхлант дууг

Эрэлхэг цогтой дуулцгаая

Пуужинт цэргийн жавхлант дууг

Эгшиг нийлэн турцгээе

Эрэлхэг цогийн сайхан түүхтэй

Энх тайвны соргог манаа

Бахдам нэртэй байгуулсан гавьяатай

Баатар армийн ариун эгнээ

Пуужинт цэргийн жавхлант дууг

Эрэлхэг цогтой дуулцгаая

Пуужинт цэргийн жавхлант дууг

Эгшиг нийлэн түрцгээе

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button