Цэргийн албанид

Буурал аав минь

Буянт ээж минь

Сүүгээ өргөж

Хүүгээ үдэж

Цэргийн албанд

Мордуулсан юм

Хайрт хань минь

Хонгор үр минь

Хайрлан уясаж

Харан байж

Холын замд

Үдсэн юм

Адуучин залуус минь

Саальчин малчид минь

Хүрээлэн сууж

Хүндлэн зочилж

Хөлгийн дөрөөнд

Мордуулсан юм

Дайчин олон минь

Дарга нар минь

Угтан хүлээж

Уулзан баясаж

Цэргийн албанд

Жагсаасан юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button