Монгол зөвлөлтийн дайчдын дуу

Сибирийн тайгыг гатлан

Сэлэнгийн урсгалыг туулан

Ардын хувьсгалын тугийг

Анх удаа өргэн мандуулсан

Монгол Зөвлөлтийн дайчдын

Мохошгүй алдрыг магтья

Энхийн сайхан амьдрал

Эрх жаргалын төлөө

Аавын хоёр хүү шиг

Ах дүү болон нөхөрлөсөн

Морин дэл дээр гагнагдсан

Мөнхийн найрамдлаа дуулъя

Тал шиг уудам сэтгэлээр

Тайван энхийн итгэлээр

Аугаа хэргийн төлөө

Амь нэгтэй тэмцсэн

Монгол Зөвлөлтийн дайчдын

Мөнхийн найрамдлаа дуулъя

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button