Сибирийн тайгыг гатлан

Дайчин нөхөр минь малгайгаа аваарай

Дайн тулаанаас гэртээ хариагүй

Нэгэн цэрэг эр нойрсож байна

Нэрий нь хүмүүс олно гэж үү

Нэргүй цэргийн булш гэдэг юм

Хэний үр энд нойрсож байгааг

Хүйтэн шорооноос үзүүр нь цухуйсан

Хүний сумны хонгио хэлэхгүй

Газрын хөрсөнд зэвэртэл хэвтсэн

Ган сэлэмний тасархай мэдэхгүй

Халхын голоос хариагүй хэвгүүдээ

Харуулдан байсан эхийн нулимс

Харуусал нь тайлагдан хатаа гэж үү

Хайран хүүгээ мартаагүй эхчүүд

Хаахна нойрссоныг мэдээ гэж үү

Хэний үр энд нойрсож байгааг

Эсэн энхийн манаа болсон

Эх нутгийн нь салхин хэлнэ

Харьтнаас нутгаа яаж хамгаалсны нь

Халхын голын урсгал мэднэ

Давших тулаанд ухарч яваагүй

Дайны талбараас буцаж ирээгүй

Дайчин хөвгүүдийн нэг нь билээ

Нэрий нь хүмүүс мэдэхгүй ч гэлээ

Гавьяагий нь үүрд дээдэлж явдаг юм

Хэний үр энд нойрсож байгааг

Эсэн энхийн манаа болсон

Эх нутгийн нь салхин хэлнэ

Харьтнаас нутгаа яаж хамгаалсны нь

Халхын голын урсгал мэднэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button