Цэргийн үг

Содон таван хошууг

Соёмбо үсэгтэй тугийг

Монгол цэнхэр тэнгэртээ

Мөнхөд өргэн мандуулж

Шийдэх тулаанд орсон

Шивээ хиагтыг авсан

Авгынхаа аавынхаа ахынхаа ачийихаа

Үзлий нь батаар дагаад

Үйлсий нь бид нар бадраана

Ардын эрхтэй төрийн

Амьдрал хүчийг сорьсон

Халх голын тулалдаанд

Харийн дайсныг дарсан

Алдарт улаан армитай

Амиа холбож ялсан

Дахилт

Чуулалт хаалгын даваанд

Шурган галыг дайраад

Дайны түймрийг унтраан

Даяар энхийг зарласан

Ялалтын улаан тугтай

Яруу алдраа мөнхөлсөн

Дахилт

Монгол зөвлөлийн армийн дуу

Бадарчийн хөгжим Ц. Гайтавын шүлэг

Умар хязгаарт эхлэн уулзаад

Амар мэндээ анхлан эрсэн

Улаан таван хошууны гэрэлд

Халуун гараа мөнхлөн барьсан

Ахан дүү хоёр армийн

Атаатныг ниргэсэн мөндөр байна

Ахан дүү хоёр армийн

Алдар суу өндэр байна

Хамар даваанд дахин уулзаад

Халуун мэндээ давтан эрсэн

Утаан дундуур дайсныг дарахаар

Уужим цээжээ дэлгэн орсон

Дахилт

Хянган нуруунд эргэн уулзаад

Хиартал дайсныг сөнөөн дарсан

Сүрлэг тулаанд ялалтаа баигуулж

Сүүлчийн дайны үүлийг хөөсөн

Дахилт

Дархан Эрдэнэтэд дахин уулзаад

Дайчин нөхдөө дурсан ярьсан

Энхийн бүтээлд санаа нийлээд

Эвийн тоосго эгнүүлж өрсөн

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button