Чин зоригтны эгнээ

Ган нийвий гарт минь байна

Ганган барилга барьж байна

Мэргэн буунууд цэнэгтэй байна

Миний нөхөд эзэмшиж байна

Эх орон дуудвал бэлхэн

Энхийн төлөө тэмцэлд ялна бид

Их эрин гэрэлт маргаашийн

Мөнхийн саруул ордыг босгоно

Гал халуун нас минь байна

Гардан босгох чадал байна

Хурдан тэрэг хөлөгтэй бид

Хувьсгалт орноо өмгөөлнө бид

Дахилт

Чин зоригтны эгнээ минь байна

Чийрэг эрийн жагсаал байна

Цэцэн пуужин сууриндаа байна

Цэлмэг тэнгэрээ манаж байна

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button