Эр цэргийг хүлээ

Халуун хайрыг минь булаасан

Халамжит бүсгүй минь сайн байна уу

Хатан зүрхий минь үргэлж уяруулсаар

Хайрт чи минь хүлээж байна уу

Хүлээ хүлээ итгэл минь

Эр цэргийг хүлээ

Уянгат бүрээний тодхон эгшгээр

Урагшаа зориг тэсвэртэй давшиж

Ус намаг халуун хүйтэнд ч

Ухарч шантралгүй явна аа би

Дахилт

Амраг хосуудын хөгжил баясал

Атаархал чамд төрүүлж байсан ч

Арчаагүй нэг нь дасч чадалгүй

Ариун чанараа алдаж байсан ч

Дахилт

Хайрт чамдаа эрдмийн билэгтэй

Хайрт чамдаа сэтгэлийн баяртай

Харьж очих холгүй байна шүү

Харж байгаарай! Угтаж аваарай.

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button