Хилчний уянга

Тэнгэрийн хаяаны наахантай

Тэртээ уулсын цаахантай

Тэнэгэр талын мандал дээр

Тэргэл цагаан гэр минь бий

Баян тансаг нутагт минь

Багын жаахан чи минь бий

Багын жаахан чиний зүрхэнд

Байлдагч миний сэтгэл бий

Эх орон та бүгдийгээ

Энх амгалан байлгах гэж

Хнлчин миний батлан өргөсөн

Чин зоригийн тангараг бий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button