Батальон хээрийн сургуульд

Өвлийн жавар жиндэн хайравч

Зуны бороо шуугин асгаравч

Байгалийн өмнө сөгдөж үзээгүй

Баяр цогтой цэргиин хөвгүүдээ

Батальон сургуульд

Баяртай явж байна.

Батальон сургуульд

Баяртай алхалж байна.

Сэргэлэн бүсгүй гараа даллаад

Цэргийн хевгүүдэд баяр хүргэхэд

Сэтгэл догдолсон ахмад дайчид

Нөхдөө дурсан санаад уярна

Дахилт

Амиа өгсөн нөхдийн тусыг

Алаг зүрх минь мартаж чадахгүй

Тэмцэж сурсан бид нар

Тэдний замналаар явдаг юм

Дахилт

Нас залуу цэргийн хөвгүүд бид

Нижгэр амжилтаар эргээд ирнэ

Намиран хийсэх алчуураараа

Даллан угтаарай биднийгээ

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button