Цэргийн хүний гэргий

Баян сүрэг бэлчээрт налайсан

Бахдам сайхан нутаг юм аа хө

Бахдам сайхан энэ л нутгий минь

Баатрын ёсоор хамгаалж яваа

Цэх шулуун тангарагтай

Цэргийн хүний гэргий дээ би

Хашийн цагаан хотууд ярайсан

Хавтай тэнүүн нутаг юмаа хө

Хавтай тэнүүн энэ л нутгий минь

Харах нүд шигээ хайрлаж яваа

Цэц мэргэн ухаантай

Цэргийн хүний гэргий дээ би

Ашдын жаргал өрнөн дэлгэрсэн

Ариун тансаг орон юм аа хө

Ариунхан тансаг эх орноо

Алаг зүрхэндээ хадгалж яваа

Чин өндөр гавьяатай

Цэргийн хүний гэргий дээ би

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button