Манай барилгачид

Идэр есийн хүйтэнд

Хүдэр бие нь даардаггүй

Аагим халуун наранд

Алжааж ер ядардаггүй

Ардын цэргийн дайчдын

Ажлын их бүтээл нь

Алтайн уул шиг өндөр

Атар тал шиг цэлгэр юм

Эх нутгийнхаа хөроөн дээр

Эрдмийн үрийг тарьсан

Эгц шулуун зоригоороо

Эрдэм мэдлэгт шамдсан

Дахилт

Улаан тугаа намируулан

Энхийн хөдөлмөрт зорьоон

Уран гараа нийлүүлан

Мөнхийн ордыг босгосон

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button