Цэрэг хүүхэн

Төрүүлсэн хүү нь нутгийнхаа

Түвшин энхийг манасан

Хатан зоригтны замналаар

Хайртай хүүгээ мордуулсан

Цэрэг эрээс дутуугүй

Цэрэг хүүхэн байна

Эх орондоо хайртай

Эршүүд хүүхэн байна

Эсэн энхийн манаанд

Эрэлхэг цогоо үзүүлсэн

Ардын цэртийн жагсаалд

Андгай тангаргаа өргөсөн

Цэрэг эрээс дутуугүй

Цэрэг хүүхэн байна

Эх орондоо хайртай

Эршүүд хүүхэн байна

Бүүвэйн дууны эгшигтээ

Уянга нэмэн түрсэн

Бүхний ариун үйлс

Улсаа хамгаалж зогсоо

Цэрэг эрээс дутуугүй

Цэрэг хүүхэн байна

Эх орондоо хайртай.

Эршүүд хүүхэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button