Бахтай цэрэг

Энх цагийн орд байгуулах

Эв эеийн лут хүчтэй

Эр цэргийн сүр хийморьтой

Эрдэм зол төгс бахтай

Зэ хө бахтай цэргээ хө

Үр тариа сувд цайруулагч

Үй түмэндээ нэр хүндтэй

Их цэргийн сүр хийморьтой

Эрдэм зол төгс бахтай

Зэ хө бахтай цэргээ хө

Хар алтны олз овоологч

Хамт олны бярт гартай

Хавт цэргийн сүр хийморьтой

Хамаг зол төгс бахтай

Зэ хө бахтай цэргээ хө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button