Ардын цэргийн марш

Наран гэрэлт мөнх жаргал өөд

Намынхаа заасан чигийг бариад

Тэрсүү дайсны хэцүү хүчийг

Тэмцлийн аянгаар ниргэж дарсан

Ардын цэргийн дайчин бид нар

Алдарт тугаа өргөөд

Суут орныхоо үйл хэрэгт

Сүхбаатар шиг гарамгай байна.

Дорнод Буйрын нам дор талд

Дорвилог Хянганы сүрт оргилоор

Төрийнхөө өмнө үүргээ биелүүлж

Түмнийхээ итгэл, хүслийг хангасан

Ардын цэргийн дайчин бид нар

Алдарт тугаа өргөөд

Баатар зөвлөлтийн арми шиг

Бат энхийг мөнх хамгаална

Уран ухааны өндэр сурлагыг

Онцгой эзэмшиж хүчтэй байдаг

Улс орныхоо үйл хэрэгт

Оролцож бид хувиа нэмнэ

Ардын цэргийн дайчин бид нар

Алдарт тугаа өргөөд

Баатар зөвлөлтийн арми шиг

Бат энхийг мөнх хамгаална

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button