Бөмбөг дэлбэрвэл аюултай

Хиросима, Нагасакийн нуранги хэвээрээ байна!

Хүний атганд баригдсан чулуу үйрэнхий байна!

Хөөрхий эхээс төрсөн үр нь шархтай байна!

Хүн ардаа!

Дайны аюул арилаагүй байна

Бөмбөг дэлбэрвэл аюултай! гэж

Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна,

Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж

Бүсгүйн сэтгэл шаналан байна,

Бөмбөг дэлбэрэх нь байтугай,

Бүү үзэгд гэж

Бөмбөрцгийн хүмүүс хилэгнэн шаардаж байна

Үнсэнд дарагдаад өндийсөн хотыг хэн ч андахгүй!

Үхэл хагацал, зовлон гуниг одоо ч арилаагүй!

Үхэгсдийн цощос шороонд булаатай байна!

Үлдэгсэд ээ!

Бид цөм сэтгэл зовсоор байна

Бөмбөг дэлбэрвэл аюултай! гэж

Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна,

Бөмбөг дэлбэрвэл аюултай! гэж

Бүсгүйн сэтгэл шаналан байна,

Бөмбөг дэлбэрэх нь байтугай,

Бүү үзэгд гэж

Бөмбөрцгийн хүмүүс хилэгнэн шаардан байна

Хар дайны гамшиг сүйтгэлийг бид огт мартаагүи!

Халуун цөмийн бөмбег дэлбэрч үүлс мөөгрөхгүй!

Хүйс тэмтрэх дайсан бийг үргэлж санаарай!

Хүн ардаа!

Энхийн төлөө нэгдэн тэмцэцгзэе!

Бөмбөг дэлбэрвэл аюултай! гэж

Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна,

Бөмбөг дэлбэрвэл аюултай! гэж

Бүсгүйн сэтгэл шаналан байна,

Бөмбөг дэлбэрэхнь байтугай,

Бүү үзэгд гэж Бөмбөрцгийн хүмүүс хилэгнэж шаардаж байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button