Халх голын баатруудад өргөх дуу

Униар тоостой дорнын хилээс

Утаа тортогтой дайны шугамаас

Халуун элгэн орноо хамгаалж

Хайртай бүхэндээ жаргал авчирсан

Та нар бол

Энгэр дүүрэн ялалтын одонтой

Та нар бол

Эрхэм үйлсийн гавьяатай

Сэтгэлийн хайрт баатрууддаа

Сүүнийхээ дээжийг

Дууныхаа манлайг

Өргөе

Өргөн барьяа

Баян цагаан элст манханд

Балгахан усаа хувааж явахдаа

Дайсан нүүрлэсэн хэцүү цагаар

Дайчин Зөвлөлт нөхрөө таньсан

Та нар бол

Энгэр дүүрэн ялалтын одонтой

Та нар бол

Эрхэм үйлсийн гавьяатай

Халхын голын баатрууддаа

Хайрынхаа дээдийг

Найрынхаа дээжийг

Өргөе

Өргэн барьяа

Газар энгээрээ тоосрон боссон

Галт сумаар мандөр буусан

Тэр дайныг цээжээрээ хаасан

Тэмцлийн талбараас энхийг авчирсан

Та нар бол

Энгэр дүүрэн

Та нар бол

Эрхэм үйлсийн гавьяатай

Халхын толын баатрууддаа

Хайрынхаа дээдийг

Найрынхаа дээжийг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button