Нисэгчдийн дуу

Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэмгүй газарт

Өдөртөө очоод ирэхээр

Мөнгөн цагаан хүлэг минь

Дүүлж явна хө

Мөнгөн цагаан хелгвө бариад

Дуулж явна би

Нумнаас тавьсан сум шиг

Салхи исгэрүүлэн цойлуулаад

Цэнхэр тэнгэрийн уудамдаа

Цэнгүүн явах жаргалтай

Мөнгөн цагаан хүлэг минь

Дүүлж явна хө

Мөнгөн цагаан хүлгээ бариад

Дуулж явна би

Буудалд угтах учралын

Сайханд яаран тэмүүлсэн

Санаа цайлган хүмүүсийг

Саадгүй түргэн хүргэхээр

Суман цагаан хүлэг минь

Дүүлж явна хө

Суман цагаан хүлгээ бариад

Дуулж явна би

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button