Дайчин алдарт Эскадриль

Дайчин алдарт улаан армийн

Дархан ялалтад хандив өргөж

Санаа нэгтэй монгол түмний

Сайхан сэтгэлийн илчээр бүтсэн

Монгол ард эскадрилийн

Мохошгүй жигүүрт ган хөлгүүд

Гвардийн хорооны бүлд багтаад

Гарамгай гавьяа байгуулсан юм (аа)

Үүрдийн үүрт нэгнээ хайрлах

Үнэнч найрамдлаа өндөрт өргөж

Атаат дайсны сүнсийг зайлтал

Аянга мөндөр буулгаж явсан

Монгол ард эскадрилийн

Мохошгүй жигүүрт ган хөлгүүд

Гвардийн хорооны бүлд багтаад

Гарамгай гавьяа байгуулсан юм (аа)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button