Дайчин алдарт улаан армийн

Шивээ Хиагтын тулаан дундаас

Шинэ монголын тэнгэр мялааж

Жанжин Сүхбаатар тэргүүлж өргөөд

Жаргалын нартай өндөр мандуулсан

Аранзал улаан тугиинхаа дэргэд

Ариун тангаргаа бид өргөсөн юм

Халх голын тулаан дундаас

Хамтын тэмцлийн уриан дундаас

Ах дүү армийн сүрийг үзүүлэх

Алдар ялалтын одон гялалзуулсан

Алтан цзцэгт тугиинхаа өмнө

Ариун тангаргаа бид өргөсөн

Энхрий монгол эх орныхоо

Энхийн манаанд соргог үнэнчээр

Амьдрал жаргал ариун хөдөлмөрөө

Ашид хамгаалж явахын төлөө

Аранзал улаан тугиинхаа дэргэд

Ариун тангаргаа бид өргөсөн юм

Түмэн баатар алтан амиараа

Түвшин энхийг дархалж өгсөн юм

Дархалж өгсөн тусгаар улсаа

Дайчин ёсоор хамгаалж явахдаа

Алдрын одонт тугиинхаа дэргэд

Ардын цэрэг би тангараглана

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button