Дайчин алдрын марш

Жаргал ирсэн тэргүүн өглөө

Жанжин тугаа тэнгэрт өргөөд

Түүнээ ялалтаар тахисан

Түүхээ алтаар бичсэн

Сүхбаатарын тэргүүлсэн

Бүх баатрыг төрүүлсэн

Дархан баатар ардын армийн

Дайчин жагсаал алхаж байна

Эх хорныхоо нэрийн өмнө

Эр цэргийн тангараг өргөж

Түүнээ амьдралаар сахисан

Түүхээ амьдралаар бичсэн

Дахилт

Түвшин төрөө сэтгэл түшсэн

Түмэн ардын итгэл өргөж

Түүнээ угсаалан дагасан

Түүхээ уламжлан бичсэн

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button