Зоригт баатруудаа дуулья

Нөмөрсөн аюул шивээлсэн сумнаас

Нөхрийнхөө амийг зүрхээрээ хааж

Чичирхийлж галласан бууны амыг

Цээжээрээ таглаж үүрд ялсан

Аймшиггүй зоригт баатруудаа дуулнам

Алдар гавьяаг нь эх орон маань үнэлнэм

Эх орныхоо нэгээхэн зурваст

Энэ биеэрээ хэрэмлэн зогсоцгоож

Өргөсөн тангарагтаа үнэнч байж

Цээжээрээ таглан үүрд ялсан

Дахилт

Хортныг тэд урагшаа гишгүүлэхгүй

Хойшоо тэд алхам ч ухралгүй

Эр цэрэг хэн болохоо

Эх орондоо үзүүлсэн юм

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button