Бүүвэйн дуу

Далай даян орныхоо төлөө

Дайчин аав нь дайнд явсан юм

Дайснаа дарж дархан цолтой

Дарь үнэртсэн аав нь унасан юм.

Эцгээ дууриасан хүүтэй болохоор

Эзгүй гэр нь дүүрээд ирсэн юм

Үүлэн сүүдрээс биеэрээ хааж

Үрийн бүүвзйг дуулдаг болсон юм

Адуучин аавын хүү билээ

Агтны тоосонд төрсен билээ

Алимнаас унасан алим билээ

Аминаас унасан амь билээ

Саальчин ээжийн хүү билээ

Саальтай энгэрзэс унасан билээ

Саргүй шөнийн саран билээ

Сартай шөнийн наран билээ

Хүү нь өсөж том болоод

Хүрэн тасын жигүүр ургана

Хүлэг морио тэнгэрт сойж

Хүний хүслийг газарт бүтээнэ

Аавын үгүйд аав болсод

Ард олноо хайрлаж яваарай

Асар их үнээр олсон

Аз жаргалаа хамгаалж яваарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button