Амгалан энхий халх гол

Ардын арми Зөвлөлтийн арми

Ариун дайнд ялсан талбар

Анд зөвлөлт минь хамгаалсан аврал

Амгалан энхийн Халхын гол оо

Алтан тариа алимын найгал

Атрын хөндий Халхын гол

Ариун баялаг сүргийн билчээр

Уудам сайхан Халхын гол оо

Дайснаа дарсан өлзийтэй нутаг

Дайчин ялалтын гялбасан хөшөө

Дэлгэр хөгжлийн цэлгэр талбай

Түүхэн дурсгалт Халхын гол

Алтан тариа алимын найгал

Атрын хөндий Халхын гол

Ариун баялаг сүргийн билчээр

Уудам сайхан Халхын гол оо

Мандах хөгжлийн ирээдүй нутаг

Монголын сайхан дорнод тал .

Мөнх дурсах ялалтын гавьяа

Магтаал дууны Халхын гол

Алтан тариа алимын найгал

Атрын хөндий Халхын гол

Ариун баялаг сүргийн билчээр

Уудам сайхан Халхын гол оо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button