Ардын арми Зөвлөлтийн арми

Наян найман уньтай гэрийг чинь

Цэцгийн талдаа барьж байна аа

Найман алдын хусан хуурга чинь

Гэрийн бүслүүрт намилзан байна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж байна аа

Шуудангаар илгээсэн шинэхэн захидлыг чинь

Сэтгэл догдлон уншиж байна

Цэрэг хувцастай сайхан зургийг чинь

Санаа алдасхийн ширтэж байна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж байнаа

Наадамд унадаг борлог морьд чинь

Унагал ижилдээ онгон явна

Найзтайгаа ижилдэн дөрөө харшуулан явах

Найртай өдрийг хүлээж байна аа

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж байна аа

Саалийн хувингаа сүүгээр мэлтрээн алхаж

Саальчин алдрыг дуулж явна

Сайхан ардынхаа заяанд сүү өргөж

Сайны үйлсэд жаргаж байна

Намайгаа гэсээр цэргээс ирнэ гээд

Найз нь чамайгаа хүлээж байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button