Цэргийг үдсэн бүсгүй

Суугуул нутгийн минь цэнхэр нуурнаа

Шуугин чуулдаг шувууд бий еэ хө

Сумын олон охид дундаас

Сургалж байдаг бүсгүй чинь бий

Цэн хун ганганасан зуны өглөө

Цэргийн албанд чи минь мордсон юм

Униар татсан талын тэртээ

Улаахан алчуураа далланхан үдсэн юм

Уугуул яуггийн минь цэлгэрхэн хөндийд

Ургаж чимдэг цэцгүүд бий еэ хө

Угийн танил, залуус дунд аа

Хайраа өгсөн бүсгүй чинь би

Цэн хун ганганасан зуны өглөө

Цэргийн албанд чи минь мордсон

Униар татсан талын тэртээд

Улаахан алчуураа далланхан үдсэн юм

Хариулж явсан сүргийн чинь дунд

Хариад унах хүлэг чинь бий

Дархан орноо хамгаалахаар яваа

Дайчин чи минь сайн яваарай

Сүрэг багширсан гэрийнхээ гадаа

Сүүгээ өргөсөөр би чинь үлдсэн юм

Хүрээд иртэл чинь хүлээнэ гээд

Хүнээс нуулгүй үгээ хэлсэн юм

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button