Гэргийн бодол

Нэгэн голын хөвөөндөө

Ихэр юм шиг төрсөн дөө

Нэрээ дуудах болуу даа

Ижил хун шиг дассан даа

Чин зүрхний хань минь хө

Хилийн харуулд зогсов уу даа

Чиг шулуун сэтгэлээсээ

Холын хараа сунгав уу даа

Далдын совин билгээрээ

Даллан дуудсан чи минь хө

Хуулан төрсөн үрийнхээ

Хувь тавиланг таньж дээ

Үүлэн харанхуй шөнөөр чиг

Тавьсан сумыг чиг алдахгүй

Амин гол шиг орныхоо

Анир сонор нь болж дээ хө сайхнаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button