Хилийн тэнгэр цэлмэг байгаасай

Далай орон минь дархан хилтэй

Дархан хилдээ дайчин харуултай

Харуулын цэрэг хонгор чамтайгаа

Хамт л байдаг шүү сэтгэл минь

Хилийн тэнгэр цэлмэг байгаасай

Холын дуу минь чамдаа хүрээсэй

Намуухан тайга минь навчин чимэгтэй

Найрсаг хонгор минь наддаа хайртай

Баярын совин нүүрэнд тодроод

Баяслын дуугаа чамдаа зориулъя

Дахилт

Саруулхан тал минь цзцгэн чимэгтэй

Сайхан чи минь санаанд уяатай

Уулсын дээгүүр үүлсийн доогуур

Учралт чамдаа сэтгэл тэмүүлнэ

Дахилт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button