Хаврын шөнийн бодол

Урьхан хаврын намуун шөнөөр

Уулын цаанаас шувууд ирлээ

Онгон талын цагаан нууранд

Одтой наадан дуулж хонолоо

Хаврын шувууны дуунд уяраад

Хайртаа санаад гармаар байлаа

Хатан дөрөөний чимээг чагнаад

Харгуйн барааг хармаар байлаа

Дархан хилээ манаж яваа

Дайчин чамдаа очмоор байлаа

Давхар давхар мянган уулыг

Даван даван нисмээр байлаа

Удаан хүлээсэн нуураа амрааж

Усны чандаас шувууд ирлээ

Учрал хүссэн намайгаа жаргааж

Удахгүй бас чи минь ирнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button