Оны найз олны тогооч

Солист — Аавын гэр шиг хуарандаа

Анд болсон найзууд минь

Аялах дуундаа намайг багтаагаач

Харуул манааны ээлжгүй

Халуун зуухны эзэн би

Хааяа нэг дуулмаар байх юм

Хор — Ээжийн гарын хоолтой

Эрхэм сайн тогооч шүү

Нээрээ тийм

Нээрээн тийм шүү

Угааж арчиж гүйцсэн бол

Унд хоолоо бэлдсэн бол

Хамт дуулъя Хамт дуулцгаая

Хор — Амталж хийсэн хоолыг чинь

Алиа наргианч зангий чинь

Анги даяар мэддэг дээ

Солист — Оны ханагарууд дундаа би

Овоо зэгсэн тогооч болохоор

Осол дутагдал ер нь байхгүй дээ

Хор — Хиртэй хормогчоо угаачихаад

Хэлтгий шанагаа хадчихвал

Манай тогооч Мастер хүн шүү

Солист— Хайван танаганы гайгаар

-Халтар хормогчны лайгаар

Халуун үгийг би чинь сонслоо доо

Цэргийн олон нөхдийнхөэ

эмлэл магтаал хоёрыг

Жишиж хүлээж авъядаа би

Хор — Ээжийн гарын ивээлтэй

Эрхэм сайн тогооч шүү

Нээрээ тийм

Нээрээн тийм шүү

Халуун хоол цайгий чинь

Халагдаад явсан ч мартахгүй

Олны тогооч

Оны найз аа! Найзаа!

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button